Соломоны дуун

Хайрын шүлгээс бүрдсэн энэ номын ихэнх хэсэг нь залуугаас бүсгүйдээ, бүсгүйгээс залуудаа хандсан хэлбэртэй бичигджээ. Еврей бичвэрийг Соломон хаантай холбож үздэг учраас Соломоны дуун хэмээн нэрлэсэн юм. Энэ номыг еврейчүүд, Бурхан ба Түүний ард түмний хоорондын харилцааг дүрсэлсэн гэж үздэг бол Христэд итгэгчдийн зүгээс чуулган ба Христийн хоорондын харилцааг дүрсэлсэн гэж үздэг.

/Эх сурвалж: Ариун Бичээс Нийгэмлэг 2013 АРИУН БИБЛИ-ийн СОЛОМОНЫ ДУУН номын танилцуулга/