Бидэнд байгаа бүхэн Христийнх| Ром 8:1-17

Ром 8-р бүлэг бол Ром номын оргил бүлэг юм. Маш олон хүн үүнийг Библийн хамгийн агуу бүлгүүдийн нэг гэдэгтэй санал нэгддэг. Үнэндээ биднийг хайрладаг Бурханы хайрын тухай болон бидний төлөө ажилладаг Гурвал Бурханы тухай үүнээс илүү гүн гүнзгий тайлбарласан бүлэг үгүй юм. Энэ бүх сүнслэг үнэнүүд нь хамтдаа нэгдэн бидэнд гайхалтай амар тайван итгэл найдварыг өгч, Бурханаас бидэнд ямар гайхалтай амьдралыг бэлдсэн болохыг бидэнд илчилж өгдөг.