Гай гамшгийг даван гарах нь

Сэтгэл минь ихэд шанална. ЭЗЭН минь, гэвч Та хэр удах вэ?… ЭЗЭН, эргэн ирж, сэтгэлийг минь хэлтрүүлээч... Гашуудлаас болж нүдний минь гал бөхөв...
Тийм ээ, Давид ийнхүү зүрх сэтгэлээ Бурханы өмнө уудалсан байна. Харин Бурхан түүний залбиралд хариулсан юм. Тиймээс ч Дуулал 6-р бүлгийн төгсгөлд Давид, “…ЭЗЭН миний уйлан гингэнэх дууг сонсов. ЭЗЭН миний гуйлтыг сонссон бөгөөд ЭЗЭН миний залбирлыг хүлээн авдаг...” хэмээн тунхагласан байдаг.