АЖЛАА ХОЙШ ТАВИГЧДАД ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ

АЖЛАА ХОЙШ ТАВИГЧДАД ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ

        “Ажлаа хойш тавигчид нэгдэгтүн. Гэхдээ маргааш...” гэсэн уриаг би нэгэн футболк дээр уншиж билээ. Нээрээ л бид чинь өнөөдөр хийхийг хүсээгүй ажлаа маргааш гэж хойш тавихдаа гаргууд шүү дээ. Тэр бүү хэл зарим нь хийх ажлуудынхаа жагсаалтыг гаргаж, ач холбогдлынх нь дарааллаар ангилаад бичнэ. Тэгсэн хэр нь яг хийх болохоор жагсаалтаа хойш тавьчхаад өөрийнхөөрөө хийж эхэлдэг. Үүнийг би сайн мэднэ. Яагаад гэвэл би өөрөө ажлаа хойш тавьдаг хүний нэг.
        Тэгвэл Стэнфордын Их сургуулийн философийн тэнхимийн профессор Др. Жон Перри хэлэхдээ “Ажлаа хойш тавьдаг хүн ихэнхдээ хамгийн чухал ажлуудаа хойш тавьдаг” гэжээ. Тэрээр үргэлжлүүлэн хэлэхдээ “Ажлаа хойш тавина гэдэг нь юу ч хийхгүй гэсэн үг бас биш. Чухал ажлаа хойш тавьсан ч харандаагаа үзүүрлэх, ажлаа төлөвлөх. Холбогдох хүнтэй ярих гэх мэт ойр зуур ажлаа хийсээр л... Хамгийн гол нь яагаад ингэж чухал ажлаа хойш нь тавьдаг юм бол?
            Харин энэ тухай Др. Клейтон Таккер-Ладд хэлэхдээ “Энэ нь ихэвчлэн айдастай холбоотой” гэж онцолжээ. Тэгээд “Хүн их бага ямар нэгэн хэмжээгээр бодит байдалтай нүүр тулахаас айдаг. Амьдралын саад бэрхшээл, сорилтуудаас зайлсхийхийг хүснэ. Гол шалтгаан нь шаргуу хөдөлмөрлөхөөс зүрхшээдэг. Тиймээс ажлаа хойш тавина гэдэг нь зугтах арга зам” хэмээн Др. Ладд хэлсэн байна.
            Энэ тал дээр би нөхрөө үргэлж биширдэг юм. Учир нь миний нөхрийн хувьд хамгийн чухал ажлаа нэн түрүүнд хийдэг. Үнэндээ түүнд хийхийг хүсэхгүй ямар нэгэн ажил тохиолдох юм бол хамгийн түрүүнд яг тэр ажлаа хийж эхэлдэг нь бахархмаар.
        “Тушаалуудыг тань сахин биелүүлэхээр яаравчилсан бөгөөд үүнийгээ би хойшлуулаагүй билээ” гэсэн Библийн Дуулал номын 119 дүгээр бүлгийн 60 дугаар эшлэл ажлаа хойшлуулалгүй хийхэд минь маш их урам зориг өгсөн юм.
          Эшлэлд хэлэхдээ “Бурхан надаар ямар нэгэн зүйлийг хийлгэхийг хүссэн л бол хойш тавих биш харин яаравчлан хийх нь зөв” гэдгийг дурджээ. Над шиг ажлаа хойш тавьдаг хүнд үнэхээр сайн зөвлөгөө байгаа биз?