Бурханы өмнө хэрхэн зогсох вэ?|Ром 3:21-4:25

Шүүхийн танхимд гэм буруутан өөрийгөө өмгөөлөх гэсэн бүх оролдлого бүтэлгүй болж, зайлшгүй шийтгэлээс зугтах ямар ч аргагүй болох үед түүнд гэм буруугаа хүлээж шүүгчээс өршөөлийг хүсэхээс өөр ямар ч сонголт үлддэггүй. Тэгвэл өнөөдөр бид Бурханы өмнө яг л ийм нөхцөл байдалтай зогсож байна. Өнөөдөр бидэнд Бурханы өршөөл нигүүлсэл хэрэгтэй байна. Бид сүнслэг байдлын хувьд найдвар тасарч, өөрсдийгөө аврах ямар ч боломжгүй нөхцөл байдалд орчихсон байна.