Бурханы шүүлт|Ром 2:1-3:20

Шашинлаг хүмүүст ч, өөрийгөө зөвт хүн гэж боддог хүмүүст ч, өөрийгөө сайн хүн гэж боддог хүмүүст ч ялгаагүй Аврагч хэрэгтэй юм. Магадгүй та сайн хүн байх гэж хичээдэг байж болно. Та эелдэг дөлгөөн хүн байж болно. Эсвэл та шашинлаг, ёс суртахууны өндөр хэм хэмжээг баримталдаг хүн байж болно. Хэдий тийм байлаа ч та Есүс Христийг таньж мэдээгүй бол, Есүс Христэд итгээгүй бол танд аврал үгүй юм.