Аврал юугаараа агуу юм бэ?| Ром 1:1-13

Одоо бид хамтдаа Библийн хамгийн чухал номнуудыг нэгийг үзэж эхлэх гэж байна. Бурхан Ром номоор дамжуулан үе үеийн олон сая хүний бодол санааг нь өөрчилж, итгэлийг нь батжуулж, зүрх сэтгэлийг тайтгаруулсаар ирсэн. Тиймээс энэхүү номыг судалж эхлэхээсээ өмнө та Бурханд хандан зүрх сэтгэлийг чинь тайвшруулж, оюун санааг чинь нэгэн агуу сэдэв рүү бүрэн хандуулж өгөхийн төлөө залбираарай. Энэ бол Бурханы аврал юм.