Номлогчийн үгс

Амьдрал бол утгагүй гэх дүгнэлтэд хүрсэн “номлогч” бээр хүний амьдрал богинохон агаад зөрчил ихтэй, бас тайлбарлашгүй шударга бус явдал, гутралаар дүүрэн юм хэмээн бясалгаж, тэрхүү бодрол бясалгал нь энэ номд шингэжээ. Тэрээр хүний хувь заяаг барьж байдаг Бурханы замыг ойлгож чадаагүй авч хүмүүсийг хичээнгүй хөдөлмөрлөж, чадахынхаа хэрээр Бурханы бэлэгт баясаж амьдар хэмээн зөвлөжээ. Номлогчийн ихэнх бодрол нь сөрөг, гутранги өнгө аястай харагддаг ч энэ мэт эргэлзээ гунихарлын мэдээг ч мөн багтааснаараа Библи дэх итгэл үнэмшил нь хичнээн уудам болохыг харуулж байгаа юм.Олон хүн энэ номоо стайвшралыг олоод зогсохгүй амьдралын агуу утга учрыг бэлэглэдэг Бурханд найдах тухай илэрхийлж буй Библийн санааг ч мөн олж авдаг билээ.

/Эх сурвалж: Ариун Бичээс Нийгэмлэг 2013 АРИУН БИБЛИ-ийн НОМЛОГЧИЙН ҮГС номын танилцуулга/