АРИУН СҮНС – БИД ТҮҮНИЙ ЭСРЭГ ХЭРХЭН НҮГЭЛ ҮЙЛДДЭГ БОЛОХ– 1 хэсэг

Эргэцүүлэл: “Бурхан итгэгч бүрийн зүрхэнд нь гал асааж өгсөн. Бурханы Ариун Сүнс тэдэнд бий. Ариун Сүнс бол хүчийг өгөгч Нэгэн билээ. Анд минь, Ариун Сүнсний эсрэг нүгэл үйлдэх нь өөрсдийгөө гэмтээх, бидний төсөөлснөөс ч хамаагүй илүү хор хөнөөлтэй явдал юм. 
Заримдаа бид Бурханы Ариун Сүнсний үйлчлэлд саад учруулж болзошгүй байдаг гэдгээ ухамсарлах нь чухал юм. Бид Түүнийг хэрхэн өөрөөсөө түлхэж, тусламжийг нь эсэргүүцдэг болохыг өнөөдрийн нэвтрүүлэг ирэх 30 минутын турш тайлбарлах болно. Доктор Стэнлийн сургаалаар дамжуулан Бурханы Сүнсийг зүрх сэтгэл, оюун ухаандаа тамгалах боломжийг бий болгоорой. Доктор Стенли “Ариун Сүнс, Түүний эсрэг бид хэрхэн нүгэл үйлддэг вэ?” сэдвээр ярихад бэлэн боллоо.