АРИУН СҮНС – ТҮҮНИЙ ОРШИХУЙ

Эргэцүүлэл: “Бурхан хүнд агуу үүрэг хүлээлгэхдээ бэлтгэлтэй хүнийг олж авдаг бөгөөд ямар ч хариуцлага хүлээсэн түүний амьдралд Ариун Сүнсний оршихуй болон хүчийг хангаж өгдөг.”
Ариун Сүнс таны амьдралд чухал уу? Та түүнээс хамааралтай юу? Эсвэл Ариун Сүнс нь хэн нэгний хэцүү цаг үед хэрэг болохоор л ирдэг сүнслэг боломж уу? Эдгээр асуулт танд хачирхалтай сонсогдож магад. Харин өнөөдрийн хичээл танд Ариун Сүнсний үүрэг нөлөөллийн учрыг тодорхой болгоод өгчихөж ч болох юм. Тийм учраас Чарльз Стэнли Ариун Сүнсний Христэд Итгэгч бүрт санал болгодог үүрэг, үйлчлэлийг тодруулахаар зорьжээ. 
Доктор Стэнлийн “Хамтдаа” нэвтрүүлэгт тавтай морилно уу. Түүний сургаал “Ариун Сүнс-Түүний Оршихуй” сэдэвтэй ба онцгойлон өнөөдрийн сургаалаар хүн болон “Ариун Сүнсний” ажлыг зураглах боломжийг танд олгоно. Доктор Стэнлиг хүлээн авна уу.