АРИУН СҮНС – ТҮҮНИЙ ЖИНХЭНЭ МӨН ЧАНАР – 2 хэсэг

Эргэцүүлэл: “Та Сүнсээр бялхах хүртлээ магтан дуу дуулахад бэлэн биш гэж Тэр хэлсэн. Би Сүнсээр дүүрэх хүртлээ сайнмэдээ тунхаглахдаа бэлэн биш байдаг. Та ням гарагт Сүнсээр бялхаагүй үедээ библийн хичээл зааж чадахгүй. Та нар дээрээс ирэх хүчийг өмстлөө бэлэн биш” гэж Тэр хэлсэн”
Есүс Христ Ариун Сүнсийг “Туслагч” хэмээн танилцуулсан бол өнөөдрийн сургаалаар Христэд итгэгчдийн амьдрал дах Ариун Сүнсний зорилго, үйлчлэлийг библийн өнцгөөс таньж мэдэх болно. Мөн энэ удаагийн нэвтрүүлэг Ариун Сүнсний үнэн мөн чанарыг илчилж, таныг Түүний зорилго, төлөвлөгөөнд өөрийгөө зориулахыг уриална. “Ариун Сүнс – Түүний үнэн мөн чанар”-ыг заах Доктор Стэнлиг угтан авна уу.