АМЬДРАЛЫН ҮЕ БҮРИЙН ЗОРИГЖУУЛАЛТ – 1 хэсэг

Эргэцүүлэл: Танд Бурханаас өөр хэзээ ч хувиршгүй, цуцашгүй ямар зүйл байгаа вэ? Юу ч үгүй! 

        Хэрэв та амьдралынхаа үйл явдлыг график дүрсээр харвал өндөр, нам түвшинг хялбархан харж болно. Хүүхэд төрөх, хайртай дотнын хүн нас барах, тушаал дэвших эсвэл зогсолттой үе гээд л. Тэгэхдээ та ивээл ерөөлөөр дүүрэн үеүд болон хоосон тарчиг байсан цаг үеүдийг олж харах болно. Бид амьдрал сайхан байхад Бурханы итгэмжит байдлыг танихад амархан ч ихэнхдээ хүнд хэцүү цагт ч Эзэн итгэмжит хэвээр гэдгийг мартдаг. 
        Өнөөдөр Доктор Стэнли бидэнд “Амьдралын үеүдийн зоригжуулалт”-ыг өгөх Бурханы дөрвөн шинж чанарыг сануулах болно.