ЗАГАЛМАЙ: АГУУ ХАЙРЫН ИЛЭРХИЙЛЭЛ – 2 хэсэг

Эргэцүүлэл: “Есүс Христ та бидний гэм нүглийн төлөө Голгатад золиослогдон нас барсан нь бүхэлдээ Христ итгэлийн суурь болсон үнэн юм.
Түүхийн туршид эрэгтэй, эмэгтэй хүмүүс итгэл үнэмшлээ аврахын төлөө хамгийн агуу золиос гаргахаар сонгогдсон. Харин Есүс бидний сайн сайхны төлөө өөрийн амийг загалмайд өгөх болсноор бид амьдрах боломжтой болсон юм. Христ яагаад үхэх хэрэгтэй байсныг Христчин хүмүүс ойлгох нь маш чухал. Бид тэр золиосын утга учрыг ойлгохгүй бол бүхэлдээ Христ итгэлийн гол мөн чанарыг алдах болно.
Өнөөдөр Чарльз Стэнли 2000 жилийн өмнөх үйл явдлыг сануулж, “Загалмай: Агуу хайрын илэрхийлэл” гэдгийг шинэлэг байдлаар харуулна.