ЕСҮСИЙГ ДАГАХ ГЭЖ ЮУ ВЭ?

Эргэцүүлэл: “Намайг дага, би чамайг хүмүүсийн загасчин болгоно” XXI зуунд энэ дуудлагын утга учир нь юу вэ? Энэ бол бидний дуудлага, Есүсийн энэ дэлхий дээр байхдаа харуулж байсан жишээ юм”
Есүс Христ энэ дэлхий дээрх үйлчлэлээ эхлэхдээ 12 эрэгтэйг өөрийнхөө дагалдагч болгохоор сонгосон байдаг. Тэднийг дуудахдаа ажил, гэр, найз нөхдөө орхихыг тэднээс хүссэн. Үүнийг харахад тав тух, өөрсдийн босгосон амьдралаа орхиод явна гэдэг ухаангүй шийдвэр мэт санагдана. Энэ бол Есүсийн тэднээс асуусан агуу золиос байсан юм.
    Есүс бол “Бидний амьдралдаа нэмдэг” зүйл биш. Тэр бидний хийж буй бүхэнд анхаарч, бидний амьдралын гол төв байхыг хүсдэг. Түүний удирдлага бидний амьдралын бүх юмтай эн зэрэгцдэг тул Өөрийг нь дагахын тулд амьдралаа орхихыг Тэр тэднээс хүссэн. Өнөө цагт биднээс хүсвэл энэ үнэхээр хэцүү золиос байх хэдий ч үргэлж үнэ цэнтэй байх болно! Др. Стэнлитэй хамт Христийг дагах гэж юу болох талаар суралцаарай.