ТАНЫ ТӨЛӨӨХ БУРХАНЫ ХҮСЭЛ

Эргэцүүлэл: “Би ариун хүн шиг санагдахгүй байна”.  Гэхдээ энэ таны мөн чанарыг тодорхойлохгүй.
Орчлон ертөнцийн Бурхан ихэд завгүй байж таараа, гэвч таны амьдралд юу болж байгаад үргэлж санаа тавьдаг. Библийн Матай номын 10:30 дээр Есүсийн хэлсэн “Та нарын толгой дээрх ширхэг үс чинь хүртэл тоологдсон” гэдэг үг Бурхан бидний амьдралын маш жижиг хэсгүүдийг хүртэл анзаардаг гэдгийг сануулж байна. Бурхан зөвхөн бидний нүүр тулж байгаа том асуудал, шийдвэрүүдэд санаа зовдог гэж итгэх нь өрөөсгөл юм. Бидний хүн нэг бүрт зориулан бодсон тодорхой төлөвлөгөө Эзэнд бий. Тэрээр энэ төлөвлөгөөг биелүүлж байхад бидэнтэй хамт алхана гэж хэлсэн. Хэрэв та амьдрал дундуур алхахдаа Бурханы тусламжийг зөвхөн “том” зүйлсэд дуудаж, харин жижиг зүйлсийг өөрийнхөөрөө зохицуулах гэж хичээж байвал өнөөдрийн хичээлийг сонсоорой.