САЙНМЭДЭЭГ ЭСЭРГҮҮЦЭГЧИД

Эргэцүүлэл: Хэнд ч туйлын эрх мэдэл байхгүй. Бүгд сүр жавхлантай, бүхнээс хүчтэй амьд Бурханд захирагдана.
Сайнмэдээ болон түүнтэй холбоотой бүхэнд дургүйгээ шулуухан илэрхийлдэг хүмүүс байдаг. Та ийм хүмүүс аврагдах боломжтой гэж үү гэж гайхдаг уу? Өнөөдөр Др. Чарльз Стэнли пастор Бурханы хайраас гадуур, ямар ч муу санаатай, нүгэлтэй хүн байдаггүйг бидэнд сануулах болно.
            Өнөөдрийн нэвтрүүлгээр Христийг зөвхөн үгүйсгэдэг биш, Эзэнд итгэдэг хүмүүсийг идэвхтэй хавчдаг хүмүүсийн тухай өгүүлнэ. Бурхан өөрийг нь үгүйсгэгч хүнд хүрч, түүнийг аварч, I зууны үеийн сайн мэдээний гайхамшигт элч болгосон юм. Сайнмэдээг эсэргүүцэгчээс Бурханы хайрыг хүртсэн нэгний түүхээс хамтдаа суралцъя. Ингээд Др. Чарльз Стэнлийг урьж байна.