САЙН, ГЭХДЭЭ ХАНГАЛТТАЙ САЙН БИШ

Эргэцүүлэл:  Би зөвхөн Есүс Христэд итгэх итгэл дээр л үндэслэн Бурханы өмнө хүлээн зөвшөөрөгдөх болно. Үүн дээр нэмэх өөр зүйл байхгүй. 
Иохан 3-р бүлэг дээр Есүс маш тодорхойгоор, Түүнээс өөр мөнх амийг өгөх нэгэн байхгүй гэдгийг хэлсэн. Гэсэн хэдий ч олон хүн “Бусдаас илүү сайн” учраас Аврагч хэрэггүй гэж үздэг.
    Өнөөдөр номлогч Чарльз Стэнли бидэнтэй адилхан хандлагатай байсан нэг хүний талаар библиэс хуваалцана. Тантай уулзах тэр залуу мөнхийн амьдралыг өөрийн ач гавьяагаар олж авч чадна гэж итгэдэг нэгэн байсан. Гэвч Есүс түүнийг үнэнтэй нүүрэлдүүдсэн юм. “Сайн, гэхдээ хангалтай сайн биш” хүмүүс Бурханы хайрыг хүртдэг талаар өнөөдөр хамтдаа сонсоцгооё.