ЦАГ НЬ БОЛООГҮЙ ҮХЭЛТЭЙ НҮҮР ТУЛАХ

Эргэцүүлэл: Гэм нүглээс биднийг хэн салгах вэ? Есүсийн цуснаас өөр юу ч чадахгүй. Мэдээж Бурханы нигүүлслээс өөр юу ч байхгүй!
Үхлийн дараах амьдралын талаар маш олон онолууд бий. Гэхдээ зөвхөн Библи дээр үнэнийг өгүүлдэг. Еврей 9:27-д, “Хүн ганц удаа үхэж, дараа нь шүүгдэхээр товлогдсон”. Эзэний өмнө үхэлтэй нүүр тулахад бэлэн биш байгаа нэгэнд энэ эшлэл айдас төрүүлэх нь ойлгомжтой. 
    Есүс Христийг Аврагчаа хэмээн хүлээн зөвшөөрөөгүй нэгэнд үхэл бол зовлон шаналал, өвдөлт дүүрэн мөнхийн там руу орох үүд хаалга юм. Өнөөдрийн хичээлээр Эзэнийг өөрийн амьдралдаа оруулахад хэзээ ч оройтоогүй шүү гэдгийг харуулна. Тэр хэнийг ч, хаана ч, хэзээ ч аварна. Тиймээс та “ямар ч бэлтгэлгүй үхэлтэй нүүр тулах” шаардлагагүй.