БУРХАНЫ ХҮСЭЛ: АГУУ НЭЭЛТ – Хэсэг 2

Эргэцүүлэл: Сүүлийн өдөр болтол бүү хүлээ. Өөрийн амьдралыг юу ч үгүй болтол бүү хүлээ. Амьдралаа дэмий өнгөрөөх хэрэггүй. Бурханд үлдсэн зүйлээ өгөх гэж хүлээх хэрэггүй.  
Хэрэв та номын дэлгүүрээр орвол өөрийгөө хөгжүүлэх гэсэн номууд тавиур дээр дүүрэн байгааг харна. Хэрхэн сайн эцэг эх байх уу, хэрхэн өөрийн ур чадвараа сайжруулах уу гэх мэт номууд зөндөө байгааг олж харна. Гэхдээ та Бурханы арга замаар өөрийгөө хөгжүүлэхийг заадаг ном олоход хэцүүхэн байх болно.  
    Өнөөдөр Др. Стэнли “Бурханы хүслийн агуу нээлт”-ийн талаар библийн зарчмаас бидэнд заах болно. Энэ үйл явц нь ид шидийн залбирал эсвэл өөрийгөө дахин зориулах хичээл биш харин цаг хугацаа, хүчин чармайлт шаарддаг дагаж мөрдөхүйц сахилга бат юм. Энэ талаар тайлбарлахаар Чарльз Стэнли энд ирээд байна.