ТУЛААНЫ БЭЛТГЭЛ - Хэсэг 1

Эргэцүүлэл: Та бид Сүнслэг тулаанд оролцож байгаа учраас Бурханы өгсөн сүнслэг хуяг дуулгыг өмсөх шаардлагатай. 
Дайныг гоёж гоодсон нийгэмд бид амьдарч байна. Кино, утга зохиол, зурагтын нэвтрүүлгүүдээр дайн бол сэтгэл хөдөлгөм, адал явдалтай хэмээн дүрслэн ойлгуулдаг. Гэхдээ жинхэнэ дайнд оролцож байсан хэн боловч дайныг аймшигтай гэж хэлнэ. Ялалт байгуулахад сайн бэлтгэл, бүрэн бүтэн зэвсэгтэй байх зайлшгүй шаардлагатай. Чарльз Стэнли пастор “ХАМТДАА” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаараар итгэгч хүн бүр сүнслэг тулаанд оролцдог бөгөөд сүнслэг тулаанд ялалт байгуулахын тулд “Тулааны бэлтгэл” чухал үүрэг гүйцэтгэдэг гэдгийг сануулах болно.  
    Өнөөдрийн хичээлээр бидний дайсан болох Сатан буюу сүнслэг дайсантайгаа тулалдаж, ялалт байгуулахад хэрэглэх “Бурханы өвч бүрэн зэвсэг”-ийг танилцуулах болно. Энэ цаг мөчид Др.Стэнли “Тулааны бэлтгэл”-ийн чухал хэсэг болох хуяг дуулгаа хэрхэн зөв өмсөх талаар зааварчилгаа өгөхөөр энд ирээд байна.