БОДИТ ДАЙН

Эргэцүүлэл:  Хамгийн сүүлд та хэзээ“Би Бурханы үгийг тунгаан бодох хэрэгтэй гэдгээ мэдэж байна, гэхдээ надад цаг зав алга”, “Би библи уншиж, залбирах дуртай л даа гэхдээ үүнд зориулах цаг зав алга даа” хэмээн хэлсэн бэ? Хэрэв тийм бол Сатан таны амьдралд аль хэдийнээ ялалт байгуулжээ гэдгийг танд хэлэхээр би энд ирлээ. 
    Яг одоо дайн байлдаан болж байгаа талаар та мэдэж байгаа юу? Энэ мөргөлдөөнд пуужин, танк ороогүй ч энэ бол үнэхээр бодитой дайн. Хүн төрөлхтөний түүхээс харвал дайн хийхийг зарласанаар оролцогч талууд дайснаа эзлэх тулааны төлөвлөгөө гаргаж байлдааны шугам дээр ирцгээдэг байсан. 
    Мөргөлдөөн гэж юу вэ? Энэ нь танд хэрхэн нөлөөлөх вэ? Өнөөдрийн хичээлээр Др. Стэнли бидэнд сүнслэг дайн, үүний итгэгч нарт үзүүлэх нөлөөний талаар мөн энэ дайн тулааны талбарт бидний эсрэг ашигладаг зэвсгүүдийн талаар та бүхэнтэй хуваалцах болно. Мөн дайсан биднийг ялахын тулд хэрэгжүүлж буй стратеги төлөвлөгөө нь юу болох талаар олж мэдэх болно. Чарльз Стэнли бидэнд “Бодит дайн” тулааны төлөвлөгөөн дээр үндэслэн нүдэнд үл үзэгдэх дайсны тактикийг хэрхэн таньж мэдэх талаар заах болно.