БУЗАР МУУГ ХЭРХЭН ЭСЭРГҮҮЦЭХ ВЭ?

Эргэцүүлэл: “Бидний бие бол Ариун Сүнсний орших газар. Тэр таныг өөрийн хамгаалтад байлгадаг бөгөөд энэ дэлхий дээр Сатан буюу бузар нэгэн танд хүрэх цорын ганц зам нь Бурхан зөвшөөрсөн цагт л Сатан танд хүрч чадна” 
Таны хамгийн агуу өрсөлдөгч хэн вэ? Бурханы хүүхдүүд өдөр бүр хүчтэй дайсантайгаа нүүр тулдаг. Таны амьдрал руу дайрч буй түүний дайралтыг та таньж мэддэг үү? Өнөөдөр Др. Чарльз Стэнли бидэнд итгэгчдийн өрсөлдөгч хэн болох талаар ярина. Түүний нэрийг Сатан гэдэг бөгөөд удахгүй та бүхэнд түүний стратеги, тактикийн талаар анхааруулан таниулах болно. Хэдийгээр бузар муу нэгний хүч агуу ч бид хамгаалалтгүй биш ээ. Үнэндээ бичээс дээр биднийг аль хэдийн ялсан гэсэн байдаг.  Гэвч Сатаныг худал хуурмагийн эзэн, агуу хууран мэхлэгч гэж нэрлэдэг. Др. Чарльз Стэнли пастор Сатаны хууран мэхлэлтийг илчилж, “Бузар мууг хэрхэн эсэргүүцэх” талаар заах хичээлийг анхааралтай сонсоорой.