АЙДСАА ЯЛАН ДИЙЛЭХ НЬ – Хэсэг 2

Эргэцүүлэл:  Айдсын нөлөө маш хүчтэй. Бидний амар тайван, тогтвортой аюулгүй байдлыг алдагдуулах зорилготой. Хэрвээ, бид айдсыг хүлээн зөвшөөрөх юм бол, тэр таныг Төгс Хүчит Бурханд итгэх итгэлээсээ татгалзахад хүргэж болзошгүй.
Айдас хэмээх асуудалтай тань тулах анхны алхмыг Бурхан аль хэдийнэ хийсэн. Түүний цорын ганц Хүү загалмай дээр эдэлсэн зовлонгийн тахилаар дамжуулан илчлэгдсэн илэрхий болсон тэрхүү хайрыг хүлээн зөвшөөрөх нь бидний хийх ёстой ухаалаг үйлдлийн нэг билээ. Бид Түүний авралын бэлгийг хүлээн авах үедээ айдастай бус харин Авралт Бурханыхаа төгс хайранд, үнэн дотор байх боломжтой болдог.
    “АЙДСЫГ ЯЛАН ДИЙЛЭХ”-д суралцсанаар та маш их ивээгдэж урамшина гэдэгт би хувьдаа итгэл дүүрэн байна, бидэнтэй нэгдсэн танд баярлалаа.