Библи дэх магтуу, залбирлын цоморлиг болсон энэ ном он цагийг дамжсан олон зохиогчийн бүтээлийг дотроо багтаажээ. Эдгээр магтууг Израилийн ард түмэн олж цуглуулан мөргөлийнхөө үеэр ашигладаг байсан агаад улмаар Библид багтсан байна.
Итгэл бишрэлийн хэв маяг бүхий эдгээр шүлэглэл нь магтаал, Бурханыг хүндлэхүй, тусламж эрсэн залбирал, хамгаалалт авралын гуйлт, уучлалын залбирал, Бурханы ивээлд талархахуй мөн дайснаа шийтгүүлэхийг хүссэн хүсэл гэх мэт олон төрлийн шүлгүүдтэй. Энд байгаа залбирлууд нь хувь хүний ба улс үндэстний хүсэл сонирхлыг аль алиныг нь тусгасан бөгөөд үүнийг бид заримдаа нэг хүний хэт хувийн шинжтэй сэтгэл зүрхний илэрхийлэл, заримдаа Бурханы ард түмний хэрэгцээ хүслийг төлөөлөн илтгэж байгаа зэргээс нь харж болох юм.
Дуулал номоос Есүс, мөн Шинэ гэрээний зохиогчид иш татсан байдаг төдийгүй Христийн сүмийн анхан үеэс эхлэн мөргөл хүндэтгэлийн үнэт ном болсоор ирсэн юм. 
/Эх сурвалж: АРИУН БИЧЭЭС НИЙГЭМЛЭГ Ариун Библи Дуулал номын тайлбар/