БИБЛИЙН ТОЙМ ТАЙЛБАР| Матай 5

Есүсийн хамгийн алдартай номлолуудын нэгийг бид Матай 5-7-р бүлгээс үзэх боломжтой юм. Энэ номлолыг “Уулын сургаал” гэж нэрлэдэг. Энэ номлолд өнөөдрийн бидэнд ч хамаатай маш чухал, гайхамшигтай үнэнүүдийг тунхагласан байдаг. Харин энэ үнэнийг амьдралдаа хэрэгжүүлэх тал дээр хүмүүс тэр бүр санал нийлдэггүй билээ.