Харилцааг устгадаг номер нэг дайснаас хэрхэн зайлсхийх вэ?

Та нар хэн нэгнийг ямар нэг юмаар нь уучилбал, би бас уучилна. Хэрэв би хэн нэгнийг ямар нэг юмаар нь уучилсан бол та нарын төлөө Христийн оршихуйд уучилсан билээ. 2 Коринт 2:10
Зөрчилдөөн маргааныг нэг тийш нь болгож хаах нь мэс засалч мэс заслаа хийснийхээ дараа шархыг цэвэрлэж, нямбайлан оёх мэт чухал юм. Хэрвээ ингэхгүй бол тэр шарх дахин үрэвсэх болно. Тэгвэл бидний зүрх сэтгэл ч үүнтэй адилхан. Буруугаа хүлээх нь шархыг цэвэрлэх мэт, уучлал өршөөл нь шархыг оёх мэт чухал нөлөө үзүүлдэг. Тийнхүү бидний харилцааг устгадаг тэрхүү шархыг бид нэг мөр эдгээж чаддаг.