ЭНЭ ЧУЛУУ ЯМАР УТГАТАЙ ВЭ?

ЭНЭ ЧУЛУУ ЯМАР УТГАТАЙ ВЭ?

Израильчуудийн удирдагч Иошуа ард түмнээ Иордан голоор гатлуулан Эзэний тэдэнд өгнө гэж урьд өмнө олон удаа амласан нутагт одоо яг орох гэж байлаа. Бурхан түүнд хандан “Овог тус бүрээс нэг хүн буюу ард түмнээс нийт арван хоёр хүн авч ‘Иорданы тэхий дундаас … өөрсдөдөө арван хоёр чулуу авч, өргөж зөөгөөд, энэ шөнө хоноглох газраа аваачиж тавь’ гэж тэдэнд тушаагтун” гэж айлдсан байна.
Ингээд Иошуа арван хоёр хүнийг дуудаад “... хүн бүр нэг чулуу өргөж, мөрөн дээрээ тээгээд авчир. Энэ нь та нарын дунд тэмдэг болог. Хожим хүүхдүүд тань ‘Энэ юун чулуунууд вэ?’ гэж асуухад та нар тэдэнд … энэ чулуунууд Израилийн хөвгүүдэд мөнхийн дурсгал болох юм” гэжээ.
Ингээд … Иошуа … арван хоёр чулуу аваачиж овоолжээ. Тэдгээр чулуу нь өнөөг хүртэл тэндээ байгаа юм. (Иошуа 4:1-9-р эшлэлээс иш татав)
Магадгүй өнгөрсөнд Бурхан танд ямар нэг онцгой зүйл хийж өгснийг сануулах ямар нэг эд зүйл танд байгаа байх. Аймшигтай авто ослоос амьд гарсан нэгэн гэр бүлийн тухай би сонссон. Тэд амьд үлдсэндээ үнэхээр талархаж байгаа тул осолдсон машиныхаа зарим хэсгээс авч гэрийнхээ ханан дээр эвлүүлэг хийжээ. Ирээдүйд хүмүүс энэ явдлын тухай асуухад тэд Бурханы гайхамшигт хамгаалалтын тухай ярьж өгөх боломжтой юм. Миний бодлоор энэ бол онц сайн санаа юм.
Та ямар нэг утга учиртай үйл явдлын зургийг тусгайлан жаазалж болно шүү дээ. Тэр зургийг харах бүртээ Эзэнд өөрийн эрхгүй талархах болно. Жишээ нь, охины маань зочны өрөөнд манай аавын зураг байдаг. Манай аавд яаралтай хэрэгцээ бий болох үед Бурхан хэрхэн хангаж байсан туршлагаас өвөө нь ач охиндоо ярьж өгч байсныг тэр зургаас охин маань харж дурсдаг. Тэгээд хэн нэгэн “Энэ чинь хэн билээ?” гэж асуух болгонд өвөөгийнхөө түүхийг охин маань ярьж өгдөг.
Хүн танд ямар нэг бэлэг өгсөн ч бай, та зураг жаазлан тавьсан ч бай, эсвэл ханан дээрээ бичээс өлгөсөн ч бай энэ бүх зүйлс Бурханы хангалтын талаар танд сануулах зүйлс болдог юм. Зөвхөн өөрт чинь сануулаад зогсохгүй, өөр хэн нэгэнд тэр түүхээс хуваалцах шалтаг болдог юм. Магадгүй таны ач зээ нар нэг өдөр “Энэ ямар утгатай юм бэ?” гэж асуух байх. Тэгвэл Бурхан яаж гуйлтын хариу өгснийг та тэдэнд ярьж өгөх боломж гарна. Энэ бол Бурхан таны амьдралд үлдээсэн гайхамшигтай урам зориг юм шүү.