МЭРГЭН ЗӨВЛӨМЖ - Элбэг хангалуун байхын нууц

Хүн бүр дурамжханаар бус, албадлагаар бус зүрхэндээ байгаачлан өгөгтүн. Учир нь уриалгахнаар өгөгчийг Бурхан хайрладаг. 2 Коринт 9:7
Өнөө үеийнхэн амжилт бүтээл, алдар нэр, хөрөнгө мөнгөний хойноос улайран зүтгэх тал дээр өмнөх үеийнхнээсээ хамаагүй илүү болсон юм шиг надад санагддаг. Тэд амьдралаас авч болох таашаал бүхнийг алдалгүй амтлахыг хичээдэг. Хэдийгээр энэ нь тийм ч муу зүйл биш боловч үүний үр дүнд хүмүүс хүний үнэ цэнийн талаар нилээд алдаатай ойлголтыг тээн амьдрах болсон юм шиг санагддаг. Улмаар хүмүүсийн амин хувиа хичээх үзэл улам бүр даамжирч, бусдыг үл тоох, бусдын үнэ цэнийг үл хайхрах хандлага илүүгээр гаргах болсон байна. Гэтэл үнэн хэрэгтээ өөрийнхөө зүрх сэтгэлийг хааж, өөрийнхөө хүч хөдөлмөр, санхүү мөнгийг бусдаас харамлан амьдардаг хүний амьдрал шиг жижигхэн ертөнц гэж үгүй юм.