МЭРГЭН ЗӨВЛӨМЖ - Мөнгөтэй холбоотой санал зөрөлдөөнийг шийдвэрлэх 4 арга зам

... бидний найдаж байснаар бус, харин тэд өөрсдийгөө эхлээд Эзэнд, дараа нь Бурханы хүслийн дагуу бидэнд өгсөн...  2 Коринт 8:5
Мөнгийг бид гурван янзаар л хэрэглэх боломжтой. Нэг бол мөнгийг зарцуулна, нэг бол хуримтлуулна, нэг бол бусдад өгнө. Ердөө гуравхан сонголт. Гэтэл гэр бүлд тохиолддог зөрчилдөөний ихэнх шалтгаан нь мөнгөтэй холбоотой байдаг.
Хүмүүс хэчнээн бага эсвэл хэчнээн их мөнгөтэй байхаасаа үл хамаараад мөнгийг хэрхэн захиран зарцуулахаас болоод хоорондоо зөрчилддөг. Гэр бүл дэх асуудлуудын 85 хувь нь мөнгөтэй холбоотой байдаг гэсэн судалгаа байдаг. Эндээс үзвэл олон хүмүүсийн хувьд мөнгийг хэрхэн захиран зарцуулахтай холбоотой асуудал нь хамгийн ноцтой томоохон асуудал болдог байна.