Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр 2021/02/23

Үүнээс хойш дахин нүгэл бүү үйлд. Иохан 8:11

Оксфордын Их сургуулийн эрдэмтэн доктор Жей. Эдвин Оррын бичсэн “Сайнмэдээний аязыг солгойруулан тоглох нь” хэмээх нийтлэлдээ хэлсэн нэг үг яг зүрх рүү зүүгээр шивэх шиг боллоо. “Орчин цагийн сайн мэдээ тараалт дотор гэмшлийн нот ихэнхдээ дутагддаг болох нь батлагдсан. Өнөө цагт гэмшилд уриалахаа байж, харин зүгээр л сүм чуулганд элсүүлдэг болчихсон” гэж бичсэн. Энэ хатуу боловч үнэн үг. Гэмшлийн хэсгийг орхигдуулах л юм бол хаана ч тэр өөрчлөгдөж шинэчлэгдсэн амьдрал байх билээ. Хэрвээ сайн мэдээг бүрэн утгаар нь ойлгон, өнгөрсөн амьдралынхаа алдаа бүрийг гэмшиж, давтахгүй байх шийдвэрийг гарган түүнийхээ төлөө тэмцэх юм бол таны амьдрал өөрчлөгдөх болно. Тэрхүү өөрчлөгдсөн амьдралаа та гэрчлээрэй.