ТА МЭДЭХ БОЛОМЖТОЙ

ТА МЭДЭХ БОЛОМЖТОЙ

Бурхан таны үйлдэж байсан аливаа гэм бурууг уучилсан гэдгийг та мэдэх үү? Та өчүүхэн ч гэсэн эргэлзээгүйгээр үүнийг мэдэх боломжтой шүү! Элч Иохан энэ тухайд “Та нар мөнх амьтай гэдгээ мэдээсэй гэсэндээ би Бурханы Хүүгийн нэрд итгэдэг та нарт үүнийг бичлээ” гэсэн байна. (1 Иохан 5:13) Уучлагдсанаа хэрхэн баттай мэдэж авах талаар одоо хамтдаа ярилцацгаая.
Бурхан бол төгс. Үүнийг бидний ихэнх хүн ойлгож байгаа байх. Бурхан хэзээ ч гэм нүгэл үйлдэж байгаагүй, ямар нэг буруу алдаатай үйлдэл хийж байгаагүй. Харин хүмүүн бид буруу зүйл хийж үзсэн байдаг. Хүмүүн бид бол гэм нүгэлтнүүд гэдгийг ихэнх хүн бас ойлгож байдаг. Тиймээс Бурханд нэг асуудал үүсэж байгаа юм. Тэр биднийг Өөртэйгээ хамт мөнхөд амьдруулахыг хүсэж байгаа боловч та бид хоёр гэм нүгэлтэн тул тэгэх бололцоогүй байна.
Ийм ч учраас Есүс дэлхийд хүн болж ирсэн юм. Дэлхийд хүн шиг амьдраад бидний гэм нүглийн төлөөсийг төлөх гэж ирсэн. Тэр бидний өмнөөс загалмайд хадуулж үхсэн. Уг нь хүмүүн бид нүгэл үйлдсэн тул тэр загалмайд өлгөгдөж, гэмийнхээ шийтгэлийг хүлээх байлаа. Гэтэл Есүс бидний өмнөөс тэр өрийг маань төлж барагдуулжээ.
Элч Паул Библийн Ром номны 5-р бүлэгт ингэж бичжээ: “Тиймд эдүгээ Түүний цусаар зөвтгөгдсөн бид тэр тусмаа Түүгээр дамжин уур хилэнгээс ч аврагдах болно.” (Ром 5:9) Та “Түүний цусаар зөвтгөгдсөн” гэсэн үг хэллэгийг анзаарав уу? Энэ бол Есүс бидний гэм нүглийн төлөөсийг Өөрийнхөө цусаар төлсөн гэсэн үг юм. Ингэснээр бид ямар нэг төлөөс төлөх шаардлагагүй боллоо. 
Бидний төлөө Түүний үйлдсэн зүйлд зүгээр итгэснээрээ бид бүрэн уучлал өршөөлийг олж авна. Хүмүүн бид хэзээ ч буруу зүйл хийж байгаагүй гэж дүр эсгэх шаардлага үгүй. Мөн хийсэн гэм нүглээ нуун дарагдуулах шаардлага ч үгүй. Бас нэг зүйлийн тухай ярья. Бурхан биднийг уучлахын тулд бид Түүнийг сайхан ааш зантай байхыг хүлээх шаардлага үгүй. Уучлал өршөөл бол оюун санааны ямар нэг төлөвөөс биш, харин түүхэнд болж өнгөрсөн баримттай үйл явдлаас шалтгаалж байна.
Тиймээс та мөнх амьдрах үгүйдээ эргэлзэн гайхах шаардлагагүй боллоо. Есүс Христ загалмай дээр таны төлөө нас барсанд итгэх шийдвэрээ та өнөөдөр гаргаарай. Тэгвэл та мөнх амьтай болсоноо үүгээр МЭДЭЖ АВАХ боломжтой шүү.