Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр 2021/01/21

“Бурхан, Та миний Бурхан Би Таныг эртлэн хайх болой. Усгүй, хуурай, ангамал газарт сэтгэл минь Танаар цангаж, бие махбод минь Таныг хүсэн тэмүүлж байна.” Дуулал 63:1
Бид өглөөг эхлүүлж, ажил төрөлдөө гарахаасаа ч өмнө тухайн өдрийг Эзэнд даатгаж хэвших нь итгэлийн амьдралын энгийн хэрнээ сайн дадлын нэг. Чарльз Стэнли пастор ч гэсэн Ефес номын 6-р бүлэгт өгүүлдэг “Бурханы өвч зэвсгийг агс” гэсэн тэрхүү багц эшлэлийг хэрхэн амьдралдаа хэрэгжүүлэх талаар заасан байдаг. Өнөөдөр ч гэсэн хэн нэгэнд сайнмэдээ хуваалцахад бэлэн байж, үнэн ба зөвт байдлыг эрхэмлэж энэ нь яг л бидний биеийг хувцас шиг дулаан байлгахаас гадна нүцгэн байдлыг маань халхална. Тэгэхлээр өглөө  эрт Эзэн үгэнд цаг гаргаж, энэ өдрийг бүхэлд нь Бурханд өргөж тухайн өдрөө хэрхэн угтах гэж байгаагааг эргэцүүлэх нь учрах бэрхшээл сорилтыг шийдвэрлэх түлхүүр болдог.