ЧИ ХЭР ЗЭРЭГ ҮНЭТЭЙ ВЭ?

ЧИ ХЭР ЗЭРЭГ ҮНЭТЭЙ ВЭ?

Та өглөө сэрэхдээ заримдаа өөрийгөө үнэ цэнэгүй гэж бодож төсөөлдөг үү? Магадгүй өмнөх шөнө их оройтож унтсанаас тэгдэг байх аа! Гэхдээ тийм мэдрэмжүүд зүгээр л нойр харамлахаас илүү гүн гүнзгий байх бас боломжтой. Магадгүй та өөртөө болон бусдад үнэ цэнэгүй гэсэн мэдрэмжээсээ болж дотроо зөрчилдөж байгаа хүн байж болох юм.
Нейл Андерсон (Neil Anderson) өөрийн бичсэн Хүлээсийг Таслагч (The Boundage Breaker) номондоо ингэж өгүүлжээ: “Би Христитгэгчдийн дотроос олж харсан нэг нийтлэг хандлага байдаг. Энэ бол маш гүн суугдсан, өөрийгөө үнэгүйдүүлэх хандлага юм. Итгэгч хүмүүс ‘Би чухал хүн биш. Би чадваргүй. Би сайн хүн биш’ гэж хэлэхийг олонтаа сонслоо. Бурханы хувьд бидний үнэ цэнийг халж үгүйсгэх ямар ч зүйлийг Сатан хийж чадахгүй. Гэхдээ Бурханд буюу бусад хүнд үнэ цэнэ багатай гэж биднийг өөрийнхөө хортой худал гүтгэлэгтээ итгүүлж чадвал тэр биднийг бараг шууд утгаар жагсаалаас гаргаж чадах юм.”
Заримдаа ямар ч үнэ цэнэгүй хог хаягдал мэт харагдах зүйл хэний ч бодож мөрөөдөж байгаагүй үнэтэй зүйл болж хувирч чаддаг шүү. Ричард хуучин зүйлийн худалдаан дээрээс хуучны даршны шилийг гуравхан доллараар худалдан авч байжээ. Хэдхэн сарын дараа түүнийгээ интернетийн дуудлага худалдааны Ибей (Ebay) сайт дээр худалдах санал гаргав. Түүний хувьд гэнэтийн зүйл болжээ. Дуудлага худалдаа долоо хоног үргэлжилж, жараад хүн үнийн саналаа хэлж, эцэст нь гучаад сантиметр хэмжээтэй хув чулуун шил 44100 доллараар зарагджээ!
Зарим өглөө та өөрийгөө гурван долларын үнэтэй шил юм шиг мэдрэмж тээн сэрч болно. Та өөрийгөө нэг тавиур дээр тавиастай байхаас өөр үнэ цэнэгүй гэж боддог. Гэвч урамтай байгтун! Та 14100 доллараас ч илүү үнэтэй юм шүү! Бурхан таныг зольж аврахын тулд цорын ганц Хүүгийнхээ амиар төлөхөд бэлэн байсан.
Иохан бидэнд “Бидний төлөө Тэр [Есүс] Өөрийн амиа өгсөн ...” гэж хэлжээ. (1 Иохан 3:16) Та бол үнэлшгүй. Үүнийг хэзээ ч бүү мартаарай! Өөрийнхөө үнэ цэнийг үргэлж мэдэрч амьдрах нь их чухал үнэ цэнэ юм шүү.
Таны зүрх сэтгэл ондоо зүйлийг өгүүлж магадгүй юм. Дэлхий ертөнц ч бас ондоо зүйл ярьж магадгүй. Бүхнээс илүү, Сатан таны ямар ч үнэ цэнэгүй гэж ятгаж итгүүлэхийг хичээнэ. Гэхдээ таны тухай Бурханы дүгнэлтэд итгээрэй. Тэгээд Бурханы хүслийг өдөр бүхэн алхам алхмаар дагаарай. Тэгвэл амьдралд чинь зорьсон зүйлээ Бурхан зайлшгүй биелүүлнэ гэдэгт Түүнд итгэгтүн!