МАЛГАЙ

74 жилийн турш Бурханд үйлчилсэн миний аав ийм нэг түүхийг ярьж өгч билээ.
“Би Канадад анхны сүм чуулганыхаа пастор болоход нэг зүйлийг анзаарчээ. Бараг эр хүн болгон малгай өмсдөг байжээ. Ингээд би Канадын нийгэмд хүндлэлийг хүлээсэн гишүүн болохыг хүсэж, малгай худалдан авч өмсөхөөр шийдсэн. Ингээд би гоёмсог, хөнгөн, бор шаргалдуу өнгөтэй бүрх малгай авч өмсжээ.
Гэтэл хоёр жилийн дараа миний малгай заваарч муудаад, би тэрнийгээ цэвэрлүүлэх мөнгөний төлөө би гуйж эхэлжээ. Нэг долоо хоногийн дотор би далан таван цент нэг дор цуглуулж, малгайгаа цэвэрлүүлэхээр өгчээ.
Дараагийн Даваа гарагийн орой малгайгаа сүм рүү өмсөж, нөхөрлөлийн цаг гэгдэг цуглаанд явсан байна. Энэ удаагийнх нь онцгой цаг болсон тул би цуглаанаа өндөрлүүлэхийг хүсэхгүй нэлээд удсан ч эцсийн эцэст дуусгаад гэртээ харихаар явж байлаа.
Харих замдаа Эзэнийг магтаж байлаа. Гэнэт маш томоогүй салхи үлээж, миний гоёмсог малгайг хийсгэн шавартай шалбааг руу унагаажээ. Би малгайгаа эцсийн зоосоо харамлан байж мөнгө цуглуулаад малгайгаа дөнгөж цэвэрлүүлчээд байхад яагаад ийм юм тохиолдов оо!
Уур уцаар нэлээд хүрч байсан ч тэр оройн ивээл ерөөл үнэхээр бялхам байжээ. Би доошоо тонгойн малгайгаа авч байхдаа доод хэсгээр шавар болчихсон гэж бодож байв. Гэтэл малгайгаа эргүүлээд харахад доод талд нь нэг жижигхэн шавар наалдсанаас өөр юм байсангүй. Тэр жижигхэн шаврыг хуруугаар хусахад ховхорч унаад, бусдаар малгай цэв цэвэрхэн байлаа.
Тэгэхэд би ‘Өө муу хөгшин зөнөг Сатан чи. Өнөөдрийн агуу ерөөлийг бараг юу ч биш зүйлээс болж яг хулгайлах гэж байна шүү дээ’ гэж дотроо бодоод малгайгаа өмсөөд, гэр зүг баяр хөөртэйгөөр алхжээ.”
Ингэж яриад аав маань нэмж: “Аливаа юмыг хийхдээ ямар нэг аар саар садаа бэрхшээлээс болж Бурханы амьдралд чинь өгч буй амттат сайхан ерөөлийг бүү алдаарай” гэж хэлсэн юм.
Яг л элч Паулын хэлснээр: “Бүх зүйлд талархалаа өргө. Учир нь энэ бол ... Бурханы хүсэл мөн.” (1 Тесалоник 5:18) Талархалтай амьдрах нь бас нэг урам зориг юм шүү.