БУРХАН ХӨНДЛӨНГӨӨС ОРОЛЦДОГ

БУРХАН ХӨНДЛӨНГӨӨС ОРОЛЦДОГ

Аав маань арван настай байхдаа Эзэнд үйлчлэх шийдвэр гаргасан юм. Тэр цагаас хойш Библийн сургуульд суралцах зорилго тавьсан юм. Гэтэл түүний эцэг эх нь түүнийг жирийн их сургуульд орох хэрэгтэй гэж үзжээ. Харин аавын хүсэл болхоор үйлчлэлд өөрийгөө бэлтгэх байсан байна.
Ахлах сургуулийн төгсөх ангид байхдаа нэг өдөр аав маань биеийн тамирын хичээл дээр бүсэлхий хүртэл устай усан санд зогсож байжээ. Түүнд нэг хачин час хийсэн мэдрэмж төрөхөд тэр усан сангийн ирмэгээс тулахаар хөдлөвч, тулж амжаагүй байна. Аав ухаан алдах үедээ “Эзэн, намайг авраач” гэж залбирснаа л санадаг гэсэн юм. Тэгээд аав маань унаад усан дотор тэрийн хэвтжээ. Ослын амь аврагч түүнийг усан сангийн ёроолд хэвтэж байгааг хараад авран гаргажээ.
Үүнээс хойш жилийн дараа 6-р сард аавд маань дахин тийм зүйл тохиолдож тэр ухаан алдсан юм. Хоёр дахь ухаан алдсан шалтгааныг хэн ч олж чадаагүй.
Хоёр дахь удаагаа ухаан алдсан өдрөөс нэг юмуу хоёр өдрийн дараа аав гэртээ ирээд гадаа хаалганы бариулаас яг барьж хаалгаа нээх гэтэл гэнэтхэн хаалга өөдөөс нь нээгдэж түүнийг цочоожээ. Хаалганы цаанаас түүний ээж гарч ирсэн байна. Ээж нь хүүгээ гэнэтхэн тэвэрч аваад нүднээс нь нулимс урсан уйлсаар хүүдээ Эзэн өөрт нь үзүүлсэн зүйлийг хуваалцжээ. Ээж нь хүүгээ Библийн сургуульд биш, жирийн их сургуульд явуулахыг хүсэж шаардаж байсан болохоор Эзэн хүүг нь хоёр удаа ухаан алдуулсан гэдгээ өөрт нь харуулсан тухай хүүдээ ярьжээ. Тэгээд ээж нь “Хэрэв, хүү минь, хүсэж байвал маргааш гэхэд Библийн сургуульдаа яваарай” гэж зөвшөөрсөн гэдэг.
Мэдээж 9 сард Библийн сургуулийн хичээлийн жил эхлэхэд аав маань сургуулийн үүдэн дээр хичээлдээ суухдаа бэлэн байсан байна. Түүнээс хойш амьдралынхаа 74 жилийн турш Эзэнд итгэмжтэйгээр үйлчилж, авралын зар тараагч, пастор, зохиолч, бас Библийн сургуулийн профессор багшийн ажил хийж иржээ.
Хачирхалтай нь, миний аав анх тэгж ухаан алдсанаас хойш, ер нийт 89 наслахдаа дахин хэзээ ч тэгж ухаан алдаагүй юм. Амьдралыг нь удирдан чиглүүлсэн түүний хамгийн дуртай Библийн эшлэл бол Иохан 8:12 билээ. Тэнд Есүс өгүүлэхдээ: “Ертөнцийн гэрэл бол Би байгаа юм. Намайг дагадаг хүн харанхуй дотор явахгүй, харин амийн гэрэлтэй болно.” гэсэн байдаг юм. Бидний амьдралыг хувьчлан удирдаж жолооддог Бурхантай байна гэдэг ямар их урам зориг вэ?