Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр 2021/01/13

“Сонс, Израиль аа! ЭЗЭН бол бидний Бурхан бөгөөд ганц ЭЗЭН. Чи Бурхан ЭЗЭНээ бүх зүрх, бүх сэтгэл, бүх хүч чадлаараа хайрла. Өнөөдөр чамд миний тушааж буй энэ үгсийг чи зүрхэндээ байлгаж, хөвгүүдээ үүгээр хурцлан, гэртээ сууж байхдаа ч, замд явж байхдаа ч, хэвтэж байхдаа ч, өндийн босохдоо ч түүний тухай ярьж бай.” ДЭД ХУУЛЬ 6:4-7
Таван настай хүүг ээж нь сүмдээ дагуулахаар хувцаслаж байхад хүү: “Ааваа, би хэдэн нас хүрч байж Ням гарагт гэртээ үлдээд тантай хамт сонин уншдаг болох вэ?”
Энэ бүр үнэхээр инээдтэй гэх үү, эмгэнэлтэй гэх үү?! Таны юу гэж хэлэх нь тийм ч чухал биш, харин үйлдэл тань өмнөөс чинь хашхирч байдаг л гэдэг шиг. Үгнээс илүү үйлдэл чухал юм шүү.