Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр 2021/01/12

САЙНЫГ ҮЙЛДЭХДЭЭ ҮЛ ЦУЦЪЯ. УЧИР НЬ БИД ШАНТРАХГҮЙ БАЙВАЛ ЦАГ НЬ БОЛОХООР ХУРААЖ АВНА. ГАЛАТ 6:9
Амен. Залбиралдаа үл цуцъя. Эзэний үгийг уншиж судлахаас үл цуцъя. Зовлон бэрхшээлийг даван туулахдаа ч гэсэн үл цуцъя. Үр хүүхдүүдээ өгсөн хүмүүжүүлэхдээ ч үл цуцъя. Нерб их бардаг хэрнээ аз жаргалын дааврыг үржүүлж өгдөг ховорхон хүмүүс шүү дээ.
“Хүүхэд байхад нь Бурханы үгийг амтлуулвал Эзэний оролцоотойгоор илүү сайн төлөвшиж чадах юм” гэж Терри Максвелл хэлсэн байдаг. Тийм болохоор хүүхдүүдээ өсгөсөн хүмүүжүүлэх амьдралын хамгийн сайхан үйлчлэлээ дуулгавартай бас даруу сэтгэлээр хийцгээе.