ХЭТЭРХИЙ ӨЧҮҮХЭН АЖИЛ

ХЭТЭРХИЙ ӨЧҮҮХЭН АЖИЛ

Хэдэн жилийн өмнө Газрын тосны жижиг компанийн захирлуудын зөвлөлийнхөн Хятадад нээж байгаа шинэ хайгуулын төсөл дээр ажиллуулах менежер хүнийг хайж байжээ. Нэлээд их хэлэлцүүлгийн дараа тэд болзлыг хангахаар хүнээ санал болгож чадахгүй л байлаа. Нэгдүгээрт, тэр хүн Хятадаар ус цас шиг ярьдаг, бас мэргэжлийн бизнес эрхлэгч, төрөлхийн удирдагч бас 30-аас доош насны хүн байх ёстой байжээ.
Эцэст нь зөвлөлийн нэг гишүүн санал хэлжээ: “Өө би болзлыг хангах нэг хүнийг мэдэх юм байна. Тэр эрэгтэй хорин найман настай, их сургуулиа төгсөхдөө үг хэлэх эрхэм үүргийг авч байсан, тэр төрөлхийн удирдагч хүн, Хятад хэлдээ мэргэшсэн, гол нь тэр одоо Хятадад амьдарч байгаа” гэжээ.
Зөвлөлийнхөн шууд л нөгөө хүнийг сонирхож, түүний одоо авч байгаа цалингийн хэмжээг лавлажээ. Тэр жилд хэдхэн мянган долларын цалин авдаг байж л дээ.
Тэр даруйд тэд: “Яагаад тэгж байгаа юм бол. Ийм өндөр чадвар, давуу талуудтай хүн яагаад ийм өчүүхэн цалин авч байгаа юм бэ?” гэж асуужээ.
Санал болгосон зөвлөлийн гишүүн “Миний найзад асуудал байхгүй. Түүний ажилладаг тогтолцоо нь тийм юм. Тэр илгээлтийн эзэн юм” гэж хариу хэлсэн байна.
Зөвлөлийнхөн өнөөх гишүүнээ Хятад руу явуулж, тэр хүнийг ажилтнаа болгож ирэхийг даалгажээ. Ийнхүү тэр хүнийг ямар ч хамаагүй үнээр авчрах үүргийг түүнд өгсөн байна.
Өнөөх гишүүн дэлхийн талыг туулж, Хятадад очоод, найздаа тэр сайхан боломжийг санал болгожээ. Түүнд нэлээд таатай сонсогдох цалингийн хэмжээг амлажээ. Гэтэл илгээлтийн эзэн толгойгоо сэгсрэн “Үгүй” гэж хариулсан байна. Найз нь цалингийн хэмжээг хэд дахин өсгөж асуусаар байсан ч нөгөө залуу “Үгүй” гэж татгалзсаар байжээ.
Найз нь “Чи тэгээд хэдийг авах юм бэ?” гэж асуужээ.
Илгээлтийн эзэн түүнд: “Миний хувьд цалин бол асуудалгүй. Цалин бол үнэхээр сайхан сонсогдож байгаа ч ажил чинь дэндүү өчүүхэн байна. Би цалин бага авдаг ч агуу ажилтай хүн. Та нар надад том цалин санал болгосон ч өчүүхэн ажил өгөх гэж байна. Би хүмүүсийг Эзэнд байлдан дагуулахаа болиод газрын тос борлуулж эхэлбэл хамгийн мунхаг хүн болно” гэж хариулсан байна.
Та илгээлтийн эзэн ч бай, эсвэл жирийн ажил эрхэлдэг хүн ч байсан өнөөдөр ч гэсэн энэ үг үнэн юм. Библид, мэргэн болоод баян байсан Соломон хаан Сургаалт үгс 11-р бүлэгт “ Шударга зөв хүний үр жимс нь амийн мод юм. Мэргэн хүн бусдыг өөртөө татдаг.” (Сургаалт үгс 11:30) гэж бичжээ. Энэ үг бол Бурханд итгэдэг хүмүүсийн хувьд хамгийн том урам зориг юм.