ТЭР НАДАД ХАЙРТАЙ

ТЭР НАДАД ХАЙРТАЙ

Тэртээ 1800-гаад онд Елизабет Прентисс (Elizabeth Prentiss) өсвөр насандаа өөрийнхөө ууртай зан, бие барих чадваргүй байдлаа машид жигшихээ. Тэр Бурхан өөрийг нь хэзээ ч хайрлаж чадахгүй гэдэгт гарцаагүй итгэсэн юм. Тэр номлогч найздаа ингэж ярьжээ: “Би өөртөө уурлаж байна ... би Бурханд уцаарлаж байна. Би хоёр хором ч сайн хүн байж чадахгүй байна. Би хүсээгүй бүхнээ үйлдэж байна. Бас хүсэж, залбирдаг зүйлээсээ нэгийг ч хийхгүй байна...” гэжээ.
Номлогч түүнд, бас нөгөөтээгүүр өөртөө хариулан “Хөөрхий хүүхэд ... Эцэгийн хайраар дүүрэн мутар энд байгааг харж чадахгүй юм байна! Чиний хэлж байгаа зүйл үнэн байж болно. Гэхдээ би зүрх гарган чамд хэлье. Гэвч Бурхан чамд хайртай. Тэр чамд хайртай” гэж хэлж гэнэ.
Тэгээд номлогч түүнд “Гэртээ хариад өөртөө дахин дахин ‘Би замаас гажсан, тэнэгхэн хүүхэд. Гэвч Бурхан надад хайртай! Би түмэн удаа Түүнд дуулгаваргүй аашлан, түүнийг гомдоосон. Гэвч Тэр надад хайртай! Би итгэлээ алдсан... Би Түүнд хайргүй. Би Түүнд бүр уурлаж уцаарлана! Гэвч Бурхан надад хайртай!’ гэж хэлээрэй” гэж захижээ.
Элизабет гэртээ ирээд, өвдөглөн залбирчээ. Тэр залбирсан тухайгаа ингэж ярьжээ. “Миний сул дорой, төлөвшөөгүй, бузар муу амьдрал миний нүдний өмнө харагдсан. Би амьдралаа хараад, баяр хөөрийн нулимс урсгасан. ‘Гэвч Бурхан надад хайртай’ гэж хэлжээ.”
Та ямар ч зүйл хийсэн Бурханы таныг гэсэн хайрыг болиулж бараг чадахгүй. Элч Паулыг хэн нэгэн энэ үгээр урамшуулжээ.
Тэр өөрөө бичихдээ “Учир нь үхэл ч, амь ч, тэнгэрэлч нар ч, эрх баригчид ч, өнөөгийн юмс ч, ирэх юмс ч, хүч ч, өндөр ч, гүн ч, өөр ямар ч бүтээл бидний Эзэн Христ Есүсийн доторх Бурханы хайраас биднийг салгаж чадахгүй гэдэгт би бат итгэлтэй байна” гэсэн юм. (Ром 8:38-39)
Сүүлийн үед би дөрвөн эмэгтэйтэй нөхөрлөх болсон. Тэд бүгд гэр орондоо маш хүнд хүчирхийлэл дарамтад өртсөн улс. Би дөрвүүлэнгээс нь “Чи үүнийг яаж давж гарсан бэ? Аминдаа хүрэхээс өмнө чамайг зогсоосон зүйл юу вэ?” гэж асуухад тэд бүгд ижил хариулт өгсөн юм. “Бурхан надад хайртай, ямар ч болзолгүйгээр намайг хайрладаг” гэдгийг ойлгосон учраас тэд бүхнийг даван тулж чаджээ.
Сонсогч та буруу зөрүү юу ч хийсэн “Гэвч Бурхан надад хайртай!” гэж өөртөө хэлээрэй. Энэ бол амьдралын томоохон урам зориг юм.