ХАЙР ДОТОР ДУУЛГАВАРЛАХ

ХАЙР ДОТОР ДУУЛГАВАРЛАХ

Саяхан би нэгэн конференцэд оролцоод иржээ. Тэнд илтгэл тавьсан хүмүүсийн нэг нь сонирхолтой асуулт асуусан юм. Түүний асуусан зүйл нь: “Та Бурханы хуулийг зөрчихөөс айж байна уу? Эсвэл Бурханы зүрхийг шархлуулахаас айж байна уу? Аль нь таны хувьд илүү аймаар зүйл вэ?” гэсэн юм. Үүнийг сонсоод би толгойгоо цохиулсан юм шиг болсон. Ихэнх хүн Бурханы хууль гэж юу болохыг мэднэ шүү дээ. Бурхан биднийг сайныг үйлдэж, муугаас татгалзаасай гэж хүсдэгийг бид сайн мэднэ.
Гэхдээ дуулгавартай байдлаас илүүгээр Бурхан бидэнтэй дотно харилцаатай байхыг хүсдэг. Миний харж байгаагаар бид Бурханд хайртай учраас Түүнд дуулгавартай байх хэрэгтэй юм. Түүнээс Тэр зүгээр л бидэнд үүнийг хий, эсвэл үүнийг битгий хий гэснээс л болж бид дуулгаварлахыг хүсдэг юм биш шүү дээ. Бид хайрт тэнгэрлэг Аавдаа толгойн өвчин болохоор ямар нэг юм хийхийг хүсдэггүй учраас Бурхандаа дуулгаварлах хэрэгтэй.
Бид амьдралынхаа таван талбар дээр хайр дотор дуулгаварлах шаардлагатай. Оюун бодлоороо, хүсэл зоригоороо, сэтгэл санаагаараа, бие махбодиороо, бас цаг заваараа хайр дотор дуулгаварлах учиртай юм. Хэрэв та амьд амьсгалж байгаа бол та сая дурдсан таван талбарын хэдэн талбарт тэмцэлдэж байгааг би баттай хэлж чадна. Миний хувьд бие махбодын дасгал хийх болохоор би Бурханд хайр дотор дуулгаварлах гэж их тэмцэлддэг. Би дасгал хийхийг үнэндээ хүсдэггүй юм. Харин би өөрийн хүсээгүй асуудлаар хэн нэгэнтэй нүүр тулж уулзах болохоороо хамгаас ихээр тэмцэлддэг.
Гэтэл миний найз оюун бодол, сэтгэл санаагаар тэмцэлддэг. Тэр хүн өвчин тусахаас айдаг, үнэндээ үхтлээ айдаг. Тэр сонсож мэдсэн аливаа хүнд өвчний шинж тэмдэг өөрт нь илэрлээ гэж өөрийгөө үнэмшүүлж чаддаг. Хэрвээ та ингэдэг бол би танд хэлье. Найз минь Бурханы өөрийг нь халамжилна гэсэн амлалт дээр бодол санаагаа төвлөрүүлж, айдсаа түлхэж хаяарай. Тэгж байж Бурханд хайр дотор дуулгаварлана.
Өнөөдөр би таныг уриалмаар байна. Та Бурханы дуу хоолойг сонсож, Түүний үгэнд мэдрэмжтэй хандаарай. Тэгээд Түүнд хайр дотор дуулгаварлаач. Таныг тэгээгүй гээд Тэр таныг шийтгэнэ гэж бодсон учраас биш. Харин та Бурханд үнэхээр хайртай, Түүний зүрхийг шархлуулахыг хүсэхгүй болохоор Түүнд хайр дотор дуулгаварлаарай. Бурхан тантай яг ийм төрлийн харилцаатай байхыг хүсдэг юм. Иохан ингэж бичжээ: “Эхлээд Тэр биднийг хайрласан тул бид хайрладаг.” (1 Иохан 4:19) гэсэн байна. Бидний хувьд хайр дотор дуулгаварлах гэдэг бол үнэхээр хүчтэй уриалга юм шүү.