ХОРМЫН ДОТОР БЭЛЭН БОЛОХУЙ

ХОРМЫН ДОТОР БЭЛЭН БОЛОХУЙ

Саран дээр хөл тавьсан 12 хүний нэг болох Жеймс Ирвин (James Irwin) зориулалт бүхий Христитгэгч юм. Тэр  бас миний уулзаж байсан хүмүүсийн дотроос хамгийн нигүүлсэнгүй хүн байсан юм. Тэр дуусашгүй олон гарын үсэг зурах, дуусашгүй олон зураг авахуулахад хэзээд бэлэн хүн байсан. Тэр манай ууган ач хүү Виллиамтай хамт зураг авахуулсан юм.
Одоо Виллиам арван дөрвөн настай. Тэр маань 12 сартайгаасаа нүдний шил зүүж эхэлсэн. Мөлхөө наснаасаа эхлэн нүдний шилэнд маш дуртай, учир нь нүдний шил бүхнийг тод харагдуулдаг. Орой болгон аав ээжээсээ нүдний шилийг нь ортой нь ойрхон тавихыг гуйдаг. Тэгээд өглөө босонгуутаа л шилээ зүүдэг.
Вильямыг зургаан настай байхад ийм нэг ярилцлага болсон юм. Орой харанхуйд Виллиам машины цонхоор сарыг хараад явж байжээ.
“Аав аа, сар юунаас бүрддэг вэ?”
“Сар бол чулуу, шорооноос бүрддэг, Виллиам хүү минь. Сансрын нисгэгч Жеймс Ирвин сар руу нисэж очоод түүн дээр алхсан. Сар юунаас бүрддэгийг бид тэгж мэддэг болсон юм. Сансрын нисгэгч Ирвин чамайг бага байхад чинь гараас чинь барьсаныг чи санаж байна уу?”
“Үгүй, аав аа, би санахгүй байна.”
Аав хариулан “Тэр тэнгэрт одсон, тэр одоо Есүстэй хамт байгаа” гэжээ.
“Аав аа, би түүнийг тэнгэрт очоод танихгүй гэж айж байна.”
“Үгүй дээ, Виллиам минь, бид тэнгэрт нэг нэгнээ таньж чадна. Тэнд сансрын нисгэгч Ирвин чамд
‘Өө, би чамайг таних юм байна. Чи чинь миний гар дээрээ өргөж байсан хүү байна шүү дээ’ гэж хэлнэ”
Виллиам аавдаа хариулан “За тэгвэл би цаашид нүдний шилээ гартаа атгаж унтах болно. Тэгвэл би түүнийг заавал таних юм байна” гэж хэлсэн юм.
Бид яг л хүүхэд шиг гэнэхэн итгэлээр Бурханы үг болон үйл хэрэгт хандах юм бол хормын төдийд ч Бурханд хэрэглэгдэхэд бэлэн болох болно. Харин ийм гэнэхэн итгэлээр Бурханд итгэх боломж хүн бүрт байгаа гэдэг бол хамгийн том урамшуулал юм.