ӨӨРИЙГӨӨ БУРХАНЛАГ БОЛГОЖ ДАСГАЛЖУУЛ

ӨӨРИЙГӨӨ БУРХАНЛАГ БОЛГОЖ ДАСГАЛЖУУЛ

Би дасгал хийх маш дургүй. Хэтэрхий их цаг хугацаа авдаг бас миний хувьд уйтгартай зүйл юм! Гэхдээ охиныхоо үглэж яншсаны ачаар би эцсийн эцэст эрүүл хүчтэй байхаар шийдсэн юм.
Элч Паул дасгалын тухай 1 Тимот 4-р бүлэгт юу гэснийг анхаарна уу: “... Өөрийгөө итгэл сүсэгт дасгалжуул. Учир нь биеийн дасгал нь өчүүхэн тустай. Харин одоогийн болон ирэх амийн ... бүхий итгэл сүсэг нь бүх зүйлд тустай.” (7-8-р эшлэл) гэсэн байна.
Бие махбодын дасгал дотор сунгалт, хүндийн өргөлт бас аэробик гэсэн гурван элемент багтдаг. Хэрэв бид сунгалт хийхгүй бол бидний булчин агшиж бид хөшингө болно. Гэвч сунгалт уйтгартай! Хүндийг өргөлт хийснээр хүчтэй ястай болж, булчингийн чадлыг нэмэгдүүлнэ. Гэвч энэ нь хүнд хөдөлмөр! Харин хөдөлгөөнт дасгал зүрхний булчинг хүчжүүлж, уушгины багтаамжийг нэмэгдүүлдэг. Гэхдээ энэ нь их цаг хугацаа авдаг! Ингээд бодохоор би өөрийгөө ямар залхуу хүн болохыг гайхаад бардаггүй юм. Тэгвэл үүний адилаар хүн сүнсний хувьд залхуу болох нь маш амархан.
Бурханы сүнслэг дасгалд бас түрүүний гурван элемент багтдаг юм. Үүнд:
·         Өөрийн хязгаараа тэлж сунгах сунгалт
·         Хэтэрхий хүнд жинтэй зүйлсийг өргөх хүндийн өргөлт
·         Бурханы намайг дуудсан зүйлийг атгаж авахын тулд гүйж харайх хөдөлгөөнт дасгал юм.
Би эмэгтэй хүмүүст нэг зүйлийг маш олон хэлдэг. Бурхан ямар нэг юманд таныг зэвсэглээгүй бол тэр зүйлийг хийхийг танаас гуйхгүй. Гэхдээ Тэр таныг ихэнхдээ хязгаарт чинь хүртэл сунгана. Бурхан таны сүнслэг “булчин шөрмөсийг” сунгавал бүү гайхаарай. Ингэж байж л таны хүрэх зай уртасна.
Энэ зүйрлэл үүгээр дуусахгүй. Учир нь таны амьдрал явах тусам амьдралын хүнд ачаа хөнгөнөөс хүнд болтол нэмэгдэнэ. Гэхдээ Бурхан танд дааж чадахаас чинь илүү хүнд зүйл өгөхгүй байхаар амласныг санаарай. Тэр таны хязгаарыг мэддэг гэж Та түүнд итгэж болно.
Бурханы өөрт чинь амласан зүйл рүү тэмүүлэхээс бүү няцаарай. Урагш тэмүүлсээр бай. Та тэр амлалтыг барьж авах гэж урагшлах тусам Эзэний дотор улам хүчтэй болно.
Та өнөөдрөөс эхлэн Бурханы тусламжтайгаар бие махбодын хувьд илүү чийрэг болох шийдвэрийг гаргах шаардлагатай байна уу? Гэтэл элч Паул хэлэхдээ, сүнсний хувьд чийрэг байхаар дасгал хийх нь үүнээс ч илүү чухал гэж хэлснийг бас санаарай. Тэгвэл хэсэг зуур зогсож, Бурхан таныг юугаа өөрчлөөсэй гэж хүсэж байгааг Түүнээс асуугаарай.