НАЙДВАРЫН ТҮҮХҮҮД - Найдвар сэргэсэн нь

Өнөөдөр таны амьдралд хүсээгүй томоохон өөрчлөлтүүд нүүрлэсэн байгаа бол та бидний танд сонсгох гэж буй энэхүү зургаан бүлэгт цуврал драмыг анхааран сонсоорой. Энэхүү цуврал драм маань танд энэ хүнд хэцүү цаг үед хэрэгтэй тэрхүү итгэл найдварыг өгөх болно гэдэгт бид итгэж байна. Ингээд хамтдаа цуврал драмынхаа төгсгөлийн бүлгийг буюу “Найдвар сэргэсэн нь” хэмээх дугаарыг хүлээн авч сонсоцгооё.
Нөхцөл байдал хүнд хэцүү байсан ч, бүх зүйл буруугаар эргэж, бүх найдвар алдарсан мэт санагдах тэр үед ч чи Есүст итгэж болно. Учир нь тэнгэр газар дээрх бүх эрх мэдлийг Бурхан Түүнд өгсөн юм. Харин Есүс Өөрөө бидэнтэй үргэлж хамт байх болно хэмээн амласан юм шүү.