НАЙДВАРЫН ТҮҮХҮҮД - Бүх найдвар тасрах үед

Хэрвээ өнөөдөр таны амьдралд хүсээгүй томоохон өөрчлөлтүүд нүүрлэсэн байгаа бол та бидний танд сонсгох гэж буй энэхүү зургаан бүлэгт цуврал драмыг анхааран сонсоорой. Энэхүү цуврал драм маань танд энэ хүнд хэцүү цаг үед хэрэгтэй тэрхүү итгэл найдварыг өгөх болно гэдэгт бид итгэж байна. Ингээд хамтдаа цуврал драмынхаа тавдугаар бүлгийг буюу “Бүх найдвар тасрах үед” хэмээх дугаарыг хүлээн авч сонсоцгооё.
Үнэндээ Бурхан та биднийг үүрдийн хайраараа хайрладаг. Харамсалтай нь бидний гэм нүгэл биднийг Бурханаас тусгаарласан юм. Харин зөвт ариун бидний Бурхан бидний гэм нүглийг уучлахын тулд Өөрийн цорын ганц Хүү Есүс Христийг дэлхий рүү илгээсэн. Есүс Христ загалмай дээр бидний төлөө амиа өгч бид бүгдэд гэм нүглээ уучлуулах үүдийг нээж өгсөн билээ.
Үнэхээр Есүс бидний гэм нүглийн төлөө амиа өгсөн юм. Бас Тэр үхлээс амилсан. Тэр одоо ч амьд. Түүнд бидний амьдралд орж ирэн бидний гэм нүглийг уучилж, бидэнд мөнхийн амийг өгөх хүч бий