НАЙДВАРЫН ТҮҮХҮҮД - Хоёр гэмт хэрэгтний дунд

Өнөөдөр бид “Айдас түгшүүр болон тодорхойгүй нөхцөл байдалтай Бурханы үгийн дагуу нүүр тулах нь” хэмээх цуврал драмыг үргэлжлүүлэн хүлээн авч сонсох болно.
Үнэнийг хэлэхэд өнөөдөр бид дэлхий даяараа тодорхойгүй ирээдүйтэй нүүр тулаад байна. Хэдхэн сарын дотор бидний мэдэх дэлхий ертөнц бүхлээрээ өөрчлөгдөж, энэхүү аюултай шинэ өвчнөөс болоод бүх зүйлс айдас түгшүүр, сандрал, үймээн самуунд автаад байна. Өмнө нь бид дор бүрнээ өөрсдийнхөө хувийн асуудалд санаа тавьж, хүсэл тэмүүллийнхээ төлөө хичээн зүтгэж байсан бол өнөөдөр маш олон хүмүүсийн хувьд ердөө л амьд үлдэхийн төлөө бүхнээ зориулан тэмцэх ёстой болоод байна.
Тэгвэл өнөөдөр биний эргэн тойронд нүүрлээд байгаа энэ аймшигтай хямрал сүйрлийн өмнө бид ямар хариу үйлдэл үзүүлэх ёстой вэ? Бүх зүйл гэнэт ийнхүү орвонгоороо өөрчлөгдөж байгаа энэ нөхцөл байдал дунд бид хаашаа харж, хэндээ хандах ёстой вэ? Хэрвээ өнөөдөр таны амьдралд энэ мэтчилэн хүсээгүй томоохон өөрчлөлтүүд нүүрлэсэн байгаа бол та бидний танд сонсгох гэж буй энэхүү зургаан бүлэгт цуврал драмыг анхааран сонсоорой. Энэхүү цуврал драм маань танд энэ хүнд хэцүү цаг үед хэрэгтэй тэрхүү итгэл найдварыг өгөх болно гэдэгт бид итгэж байна. Ингээд хамтдаа цуврал драмынхаа дөрөвдүгээр бүлгийг буюу “Хоёр гэмт хэрэгтний дунд” хэмээх дугаарыг хүлээн авч сонсоцгооё.