НАЙДВАРЫН ТҮҮХҮҮД - Алгасалын баяр

Өнөөдөр бид “Айдас түгшүүр болон тодорхойгүй нөхцөл байдалтай Бурханы үгийн дагуу нүүр тулах нь” хэмээх цуврал драмыг үргэлжлүүлэн хүлээн авч сонсох болно. Энэхүү драмаар дамжуулаад бид бидний амьдралд тулгардаг томоохон өөрчлөлтүүд болон бидний нүүр тулах ёстой болдог тэр бүх тодорхойгүй нөхцөл байдлуудыг Бурханы үгийн дагуу олж харах болно.
Тэгвэл өнөөдөр биний эргэн тойронд нүүрлээд байгаа энэ аймшигтай хямрал сүйрлийн өмнө бид ямар хариу үйлдэл үзүүлэх ёстой вэ? Бүх зүйл гэнэт ийнхүү орвонгоороо өөрчлөгдөж байгаа энэ нөхцөл байдал дунд бид хаашаа харж, хэндээ хандах ёстой вэ? Хэрвээ өнөөдөр таны амьдралд энэ мэтчилэн хүсээгүй томоохон өөрчлөлтүүд нүүрлэсэн байгаа бол та бидний танд сонсгох гэж буй энэхүү зургаан бүлэгт цуврал драмыг анхааран сонсоорой. Энэхүү цуврал драм маань танд энэ хүнд хэцүү цаг үед хэрэгтэй тэрхүү итгэл найдварыг өгөх болно гэдэгт бид итгэж байна. Ингээд хамтдаа цуврал драмынхаа хоёрдугаар бүлгийг буюу “Алгасалын баяр” хэмээх дугаарыг хүлээн авч сонсоцгооё.