ИРЭЭРЭЙ нэвтрүүлэг - Хонь ба ямаа

Хүний Хүү алдраа дуурсган бүх тэнгэр элч нарынхаа хамт ирж Өөрийн сүр жавхлант сэнтийдээ залрах болно. Тэр бүх үндэстнийг өмнөө цуглуулж, хорьчин хонио ямаанаас тусгаарладаг шиг Тэр тэднийг нэг нэгээс нь тусгаарлаад хонио Өөрийн баруун талд, зүүн талд байлгана. Тэр Өөрийн баруун талд байгсдыг “Миний Эцэгээр ерөөгдөгсөд өө” гэж дууддаг. Тэгээд та нарыг Намайг хооллож ундалж, хувцаслаж, эргэж тойрсон. Харин Түүний даруу хүмүүс “Хэзээ бид Таныг хооллож, ундалж, хувцаслаж, эргэж тойрч байсан юм бэ?” гэдэг. “Ирээрэй” нэвтрүүлгийн энэ дугаарт Матай 25:31-46 эшлэлийн дагуу “Бетаны ургац” Христийн чуулганы туслах пастор Ж.Сайнбаяр ярилцахдаа хонь ба ямаануудын хандлагын ялгааг онцлон тэмдэглэсэн. Сонсогч та нэвтрүүлгээс үргэлжлүүлэн хүлээн авч сонсоорой.