ИРЭЭРЭЙ нэвтрүүлэг - Сонор сэрэмжтэй бай

Христ Мэндэлсэн баярт зориулсан "ИРЭЭРЭЙ" нэвтрүүлэг энэ удаагийн дугаараа "Сонор сэрэмжтэй байх тухай" Матай 24:36-44 эшлэлээс бэлдлээ.

...Тэр үед хоёр хүн талбайд байхад нэгийг нь авч, нөгөөг нь үлдээнэ. Хоёр эмэгтэй тээрэмдэж байхад нэгийг нь авч, нөгөөг нь орхино. Тиймээс Эзэн чинь ямар өдөр ирэхийг та нар мэдэхгүй тул сонор соргог бай. Матай 24:40-42

Итгэгч хүмүүс өөрсдийгөө авагдана гэж боддог. Харин та өөрийгөө хоёр хүний нэг нь гэдгийг, авагдана гэдгийг яаж мэдэж байна вэ? Та Бурхантай ямар харилцаатай байна вэ? энэ тухай та эргэцүүлэн бодоорой.