НАЙДВАРЫН ТҮҮХҮҮД - Амьдралын шуурган дундах найдвар

Өнөөдрийн бидний хүлээн авч сонсох дармыг Библийн Марк номоос сэдэвлэсэн юм. Энэ бол Есүсийн дагалдагчид тэнгисээр аялан явахдаа аймшигт шуургатай нүүр тулсан тухай түүх юм. Бидний амьдралд бие махбодын, оюун санааны, сэтгэл хөдлөлийн болон сүнслэг гээд маш олон хямрал нүүрлэдэг. Гэвч амьдралын тэр бүх салхи шуурган дунд Есүс Христ бидэнд итгэл найдварыг өгдөг гэдгийг энэ түүх бидэнд дахин сануулах болно. 
Бүтэн өдрийн туршид хүмүүст үйлчилсэн учир Есүс маш их ядарч, усан онгоцны хитэг дээр унтаж байлаа. Гэтэл яг тэр үед шуурга дэгдсэн байна. Давалгаа завийг ийш тийш нь шидэлж, дагалдагчид нь амь насаа алдах нь хэмээн айж эхэлсэн байна. Эцэст нь тэд Есүсээс тусламж хүсэн дуудсанд Есүс үгээрээ зандран салхи шуургыг намжаасан байна. Ингээд “амьдралын шуурган дунд” Есүс бидэнд хэрхэн итгэл найдварыг өгдөг талаар өгүүлэх Петрийн ярианд өөрсдийн анхаарлыг хандуулцгаая.