НАЙДВАРЫН ТҮҮХҮҮД - Даниел: Арслангийн үүрэнд

Өнөөдөр бид Библийн Даниел номон дахь түүхээс сэдэвлэсэн “Даниел: Арлсангийн үүрэнд” хэмээх драмыг хүлээн  авч сонсох болно. Даниелын энэ түүх бидэнд хавчлага дунд ч итгэл найдвараа тээсээр байх нь чухал гэдгийг дахин сануулах болно. 
Вавилоны хаан Небухаднезар Иерусалим хотыг эзлэх үедээ өөрийн ордонд үйлчлүүлэхээр хамгийн чадварлаг, эрүүл саруул, царай зүс сайтай залуусыг шилэн авч явсан байдаг. Харин тэдгээр сонгогдогсдын дунд Даниел болон түүний найзууд, Шадрах, Мешах, Абеднего нар хамт явсан юм. Тэр дөрвөн залуу дөрвүүлээ цорын ганц үнэн Бурханыг итгэмжтэйгээр дагадаг байжээ. 
Тэр дөрөв дөрвүүлээ шаардлагатай бол итгэлийнхээ төлөө амиа өгөхөд ч бэлэн байсан. Ингээд хамтдаа “Өлсгөлөн арслангуудтай шөнийг өнгөрүүлэхэд” хүргэсэн тэр ноцтой үйл явдлынхаа талаар Даниел хэрхэн өгүүлэхийг хүлээн авч сонсоцгооё.